ЭРҮҮЛ МЭНДИЙН УДИРДЛАГЫН
Эрүүл мэндийн яамнаас, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын харьяа
Удирдлагын академитай хамтран “Эрүүл мэндийн удирдлага”-ын чиглэлээр
мэргэшүүлэх богино хугацааны сургалтыг зохион байгуулахаар төлөвлөөд
байна. Суралцагчдын тоо хязгаартай бөгөөд сургалтын зардлыг суралцагч өөрөө
бүрэн хариуцна. Сургалтын бүртгэл 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр
дуусна. Бүртгэлд хамрагдах эрүүл мэндийн ажилтан нь дараах мэдээллийг
bayasgalan@moh.gov.mn хаягт цахимаар илгээнэ. Үүнд:
1. Суралцагчийн маягт, (маягтыг хавсаргав);
2. Албан байгууллагын тодорхойлолт;
3. Иргэний үнэмлэхний хуулбар;
4. Бакалаврын зэргийн дипломын хуулбар.
Тодруулга мэдээллийг Эрүүл мэндийн яамны (51) 263783 дугаарын утсаар
холбогдож авна уу.
Эрүүл мэндийн яам