Оросын холбооны улсын Санкт Петербург хотноо зохион байгуулагдсан “Хүүхдийн халдварт өвчин ба яаралтай тусламж”-ийн чиглэлээр сургалтанд Багануур Эрүүл мэндийн төвийн хүүхдийн их эмч Н.Мөнхзаяа, П.Нэргүй нар 2023 оны 11 сарын 13-26ны хооронд туршлага судлан суралцлаа.
Онол, дадлага хосолсон тус сургалтаар хүүхдэд зонхилон тохиолдох өвчнүүд ,хүүхдийн болон халдвартын эмч, эмнэлгийн ажилчдад практикт тохиолддог яаралтай тусламж болон ерөнхий гардан үйлдлүүдийг заасан байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн үед хүүхдэд зонхилон тохиолдож байгаа халдварт өвчлөлийн талаар олон улсын судалгаа, эмчилгээ оношилгоонд тулгуурлан эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, мэргэжлийг дээшлүүлснээрээ онцлогтой сургалт болжээ.
Энэ жил 11 дэх жилдээ зохион байгуулагдаж буй уг сургалтад Монгол, Этиоп, Лаос, Вьетнам, Киргиз, Мьянмар, зэрэг улсын 80 гаруй эмч нар мөр зэрэгцэн оролцож энэ чиглэлээр мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлж амжилттай суралцаад ирсэн байна.