Олон улсын эмч нарын өдрийг тохиолдуулан Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв эмч нарынхаа ажлын үр дүнг урамшуулж, алдаршуулах зорилгоор баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээг 2024 оны 3 сарын 29-ний өдөр зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн, МУ-ын Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, НИТХ-ын төлөөлөгч, Дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн, Дүүргийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Г.Гансэлэм нар болон ахмад эмч нар урилгаар оролцсон юм.
УИХ-ын гишүүн, МУ-ын Шадар сайд С.Амарсайхан хурлыг нээж хэлсэн үгэндээ “Цар тахлын хүнд үеийг нуруундаа нэр хүндтэйгээр үүрч гарсан Эрүүл мэндийн байгууллагын нийт эмч, сувилагч, мэргэжилтнүүдэд талархал илэрхийлж баяр хүргээд, Шадар сайдын зүгээс эрүүл мэндийн байгууллагыг олон улсын стандартад нийцсэн байх ёстой гэсэн зорилт тавин ажиллаж байна” хэмээн дурьдсан юм. Тэгвэл Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв, түүний удирдлагууд энэхүү стандартад нийцүүлэхийн төлөө өнгөрсөн хугацаанд олон ажлыг санаачлан хийсэн бөгөөд тухайлбал шинэ төрөх эмнэлэгтэй болсноос гадна Нийгмийн эрүүл мэндийг дэмжих төвийг байгуулсан, эрүүл мэндийн үйлчилгээг бүрэн цахимжуулсан зэрэг олон ажлыг манлайлан хийсээр байна.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийг 2023 оны шилдэг байгууллагаар шалгарсанд баяр хүргэхийн зэрэгцээ УИХ-ын гишүүн, МУ-ын Шадар сайд С.Амарсайханы хамт олон улсын сандартыг бүрэн хангасан шинэ түргэн тусламжийн машины түлхүүрийг гардуулан өглөө.
Энэхүү хуралд хүндэт зочноор уригдаж ирсэн, Багануур дүүргийн ЭМТөвөөс төрөн гарсан МУ-ын хүний гавъяат эмч, клиникийн профессор, ЭМТ-н зөвлөх эмч Д.Цэрэндаваа, МУ-ын хүний гавъяат эмч, клиникийн профессор, ЭМТ-н зөвлөх эмч Л.Намжилсүрэн нар өөрсдийн “Гавъяатын нэрэмжит шагнал”-ыг жил бүрийн олон улсын эмч нарын баярын өдөр гардуулж байхаар болсноо зарласан бөгөөд шагналын анхны эздээр ахмад эмч Д.Бүрэнжаргал болон ЭМТөвийн дарга Д.Шинэбаяр нар тодорлоо.
Эмч нарын баярын өдрийг угтаж ЭМТөвөөс эмч нарын хүүхдүүдийн дунд зохион байгуулсан “ Миний ээж, аав эмч” сэдэвт захидлын уралдаанд ирсэн захидлуудаас тэргүүн байрыг эзэлсэн Сод сургуулийн 8а ангийн сурагч О.Тэгшжаргалд шагналыг гардуулан өглөө.
Баярын хурлаар ажилдаа амжилт гаргаж эрүүл мэндийн салбар болон дүүрэг орон нутгийн шагналаар шагнагдсан эмч нарт шагнал гардуулсан юм.
УИХ–ын гишүүн, МУ–ын Шадар сайд С.Амарсайханы нэрэмжит өргөмжлөлөөр:
- Мэдээгүйжүүлэг, Эрчимт эмчилгээ, Яаралтай тусламж, Гемодиализийн тасгийн мэдээгүйжүүлэгийн эмч О.Оюунчимэг
“Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэгээр:
- Халдварт, хөнгөвчлөхийн тасгийн эрхлэгч Н.Ариунболд
- Төрөх, нярайн тасгийн Эх барих эмэгтэйчүүд судлалын эмч Б.Даваабаяр
ЭМЯ–ны “Жуух бичиг”–ээр:
- Мэдээгүйжүүлэг, Эрчимт эмчилгээ, Яаралтай тусламж, Гемодиализийн тасгийн Гемодиализийн эмч О.Мандах
- Нийгмийн эрүүл мэндийн төвийн Дурангийн эмч Ц.Чанцалдулам
- Төрөх нярайн тасгийн Эх барих Эмэгтэйчүүд судлалын эмч Ж.Сайнхүү
- Төрөлжсөн тусламж үйлчилгээний тасгийн Чих хамар хоолой судлалын эмч Д.Цэрэндолгор
- Төрөх нярайн тасгийн Эх барих Эмэгтэйчүүд судлалын эмч Ж.Мөнхномин
- Төрөлжсөн тусламж үйлчилгээний тасгийн Хавдар судлалын эмч Б.Даваасүрэн
- Хүүхдийн тасгийн Хүүхэд судлалын эмч П.Нэргүй
- Төрөлжсөн тусламж үйлчилгээний тасгийн Арьс харшил судлалын эмч А.Жаргалмаа
- Төрөлжсөн тусламж үйлчилгээний тасгийн Халдварт судлалын эмч Ц.Батжаргал
Багануур дүүргийн ИТХ–ын “Хүндэт өргөмжлөл”–өөр:
- Нийгмийн эрүүл мэндийн төвийн Сэтгэц судлалын эмч С.Байгалмаа
- Нийгмийн эрүүл мэндийн төвийн БЗДХ, ХДХВ, дархлал олдмол хомсдлын эмч Л.Мөнхбаяр
- Багануур дүүргийн ИТХ-ын “Хүндэт үнэмлэх”-ээр:
- Энх-Өрх ӨЭМТөвийн их эмч Х.Ариунжаргал
- Багануур дүүргийн Засаг даргын “Баярын бичиг”-ээр:
- Төрөх нярайн тасгийн Эх барих Эмэгтэйчүүд судлалын эмч Э.Буд
- Уламжлалт анагаах ухаан сэргээн засах эмчилгээний тасгийн Уламжлалтын эмч Ц.Одончимэг
- Хүүхдийн тасгийн нярайн эмч Э.Буднаран
- Төрөлжсөн тусламж үйлчилгээний тасгийн Хүүхдийн эмч Д.Өнөрцэцэг
- Бодлого төлөвлөлтийн тасгийн Даатгалын эмч А.Мөнгөнтуяа
- Энх-Өрх Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Д.Батцэцэг
- Энх-Өрх Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч С.Болорцэцэг
Монголын залуучуупын холбооны “ Тэргүүний залуу” цол тэмдэгээр:
- Хүүхдийн тасгийн эрхлэгч, Хүүхдийн эрчимт эмчилгээ судлалын эмч Б.Оюунтунгалаг нар шагнагдлаа
Жил бүр уламжлал болгон шалгаруулдаг дүүргийн Засаг даргын нэрэмжит 2024 оны Алтан чагнуурын эзнээр:
- Эрүүл мэндийн төвийн Чих хамар хоолой судлалын эмч П. Цэцэгсайхан
- Замбага эмнэлэгийн эмч М.Шүрэнцэцэг
- Эрүүл мэндийн төвийн Нэгдсэн мэс заслын тасгийн эрхлэгч Б.Батзаяа
- Багануур сувилал ХХК-ны эмч, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Н.Мөнх-Ундрах
- Энэрэлт-Өлзий ӨЭМТ-ийн эмч Г.Энэрэлт нар тодорлоо.