Манай оронд жил бүрийн 3 болон 4 дүгээр сард шар усны үерийн эрсдэл үүсдэг. Өнгөрсөн өвөл сүүлийн 50 жилд ороогүй их цас орсон гэсэн судлаачдын дүгнэлт гарчээ. Тиймээс цаг агаар дулаарах үеэр шар усны үер болж болзошгүй эрсдэл үүсээд байна. Үүнтэй холбоотой “ Шар усны үерээс урьдчилан сэргийлж, урьтаж хамгаалъя” аяныг зохион байгуулж байгаа бөгөөд өвлийн цас гүйцэд хайлж, хөрсөндөө шингэж амжаагүй, мөн сүүлийн хоногуудад их хэмжээний хур тунадас орсонтой холбоотойгоор огцом дулаарах үеэр шар усны үер болж болзошгүй тул иргэд та бүхэн үерийн эрсдэлтэй бүсэд байгаа бол нүүх, гэрээ тойруулах бага хэмжээний суваг татах гэх мэт гэр, орон байрандаа ч хувьдаа сэргийлэх ажлыг зохион байгуулахыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.