“Их цэвэрлэгээ 90 минут” арга хэмжээний дагуу цэвэрлэгээг 2024 оны 04-р сарын 15-ны өдөр зохион байгууллаа. Үүнд:
– Гадна пасад, үүд, довжоо,хашлага, хөшөө, хаалга,шат болон 1-р хорооны 18-р байрны хүүхдийн тоглоомын талбайн тоглоомуудыг угааж, орчны хогийг цэвэрлэлээ.
– Дотор мэдрэл, Хүүхэд, Нэгдсэн мэс засал, Уламжлалтын тасаг нэгжийн нийт 5678 м/кв талбайд их цэвэрлэгээ халдваргүйтгэлийг үйлчилгээний ажилтнууд хийснээс гадна Эрүүл мэндийн төвийн гадна орчны бүх нийтийн цэвэрлэгээнд 17 тасаг нэгж оролцож 700 м/кв талбайн цэвэрлэгээ хийлээ.
Мөн байгууллагын эргэн тойрны хашааны гадна 50м нийтийн эзэмшлийн 2450 м/кв талбайн цэвэрлэгээг хийж 3465 кг хогийг ачиж тээвэрлэн хоггүй орчин бүрдүүлсэн.