Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв нь 2023 оны 3 дугаар сард ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар KSO-20 эмнэлэгийн хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг албан ёсоор хүлээн авсан.
Тус үйлдвэр нь БНХАУ-ын “ADEKOM3 компанид үйлдвэрлэгдсэн цагт 20м3/H хүчилтөрөгч ялгаруулах хүчин чадалтай бөгөөд ашиглалтанд орсон цагаасаа хойш хийн нэгдсэн систем болон хэсэгчлэн зөөврөөр эмнэлгийн тусламж үйлчилгээний хэрэгцээ шаардлагыг бүрэн ханган ажиллаж байна.
Уг бэсрэг хүчилтөрөгчийн үйлдвэр нь өөрийн эмнэлгийн тусламж үйлчилгээнд шаардлагатай хүчилтөрөгчийн хэрэгцээг хангахаас гадна хил залгаа сумдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шаардлагатай болон эрүүл мэндийн зайлшгүй шалтгааны улмаас иргэн, хувь хүнд шаардлагатай хүчилтөрөгчийг цэнэглэн олгох бүрэн боломжтой юм.