Багануур дүүргийн ИТХ-ын 2020 оны 9 дүгээр тогтоолоор батлагдсан дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд дүүргийн төрийн болон ААТҮГ-ын ажилтан албан хаагчдыг аялангаа туршлага судлуулах ажлыг эхлүүлж эхний ээлжинд Эрүүл мэнд, Боловсрол, Хот тохижилтын салбарын ажилтан албан хаагчид БНХАУ-ын Жининь-Хөх хотоор зочлоод ирлээ.
Энэхүү аялах туршлага судлах багийн бүрэлдэхүүнд Багануур дүүргийн Эрүүл Мэндийн Төв болон Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв, өрхийн эмнэлэгийн хамтарсан эмч, сувилагч, эмнэлэгийн тусгай мэргэжилтнүүдээс бүрдсэн 20 хүн явсан юм. Уг аялалын хөтөлбөрт багтсан Хөх хотын Боловсрол эрүүл мэндийн байгууллагатай танилцаж, туршлага судлах ажлын хүрээнд аялалын багт багтсан эрүүл мэндийн ажилтнууд Хөх хотын томоохон эмнэлгүүдийн нэг болох Монгол-Хятад уламжлалт анагаах ухааны эмнэлэгийн хороогоор зочилж, эмнэлгийн бүтэц, зохион байгуулалттай танилцан туршлага судлаад ирсэн байна.