Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/35 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдан эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний стандартыг боловсруулж, Стандарт хэмжил зүйн газрын даргын 7 дугаар сарын 7-ны өдрийн С/31 дүгээр тушаалаар “Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага” MNS 7014:2023 стандарт шинээр батлагдаж, 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс мөрдөгдөж эхлээд байна.
ЭМЯ болон Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс энэхүү стандартыг эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтнуудад сурталчлан таниулж сургах, хэрэгжүүлэх сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулсан.Үүнд Багануур Эрүүл мэндийн төвийн Сувилахуйн албаны ахлах арга зүйч Д.Цэцэгмаа сургагч багшаар бэлтгэгдээд ирсэн юм.
Энэхүү сургалтын хөтөлбөрт үйлчилгээний зорилго, үйлчлүүлэгчид дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийн байгууллагын гадаад дотоод орчны хаягийг цэгцтэй болгох, эрүүл мэндийн ажилтанд тавигдах ерөнхий шаардлага, үйлчлүүлэгчийн сэтгэлд хүрсэн тусламж үйлчилгээ үзүүлэх, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох, үйлчилгээнд үүсч буй болон үүсч болохуйц асуудал, үл ойлголцлыг нотолгоонд суурилж илрүүлэх арга зүй, үйлчлүүлэгчдийн эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэх эрх, үүргийг таниулах зэрэг сэдвүүдээр хичээл орсон байна.
Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 10 дугаар сарын 30-ны өдрийн А/77 дугаар тушаалаар “Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага” MNS 7014:2023 стандартыг хэрэгжүүлэх ажлын хэсгийг 9 хүний бүрэлдэхүүнтэй томилон хөтөлбөр төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.