CAR-T cell – /Chimeric antigen receptor – T cells/
Глиобластома бол тархины астроцит гэж нэрлэгдэх од-хэлбэртэй эсээс үүсдэг астроцитомагийн нэг төрлийн хавдар юм. Глиобластома (GBM) хамгийн түгээмэл, түрэмгий явцтай Глиал хорт хавдар бөгөөд энэ хорт хавдар нь ихэвчлэн тархины хамгийн том хэсэг болох cerebrum-нд үүсдэг.
Глиобластомаг анхдагч болон хоёрдогч гэж ангилдаг.
Анхдагч глиобластома (60%) дийлэнхдээ 50-аас дээш насанд тохиолдог, 3 сараас богино хугацааны эмнэл зүйтэй явагддаг.
Хоёрдогч глиобластома (40%) low-grade астроцитома (WHO grade II) эсвэл anaplastic астроцитома (WHO grade III) хавдраас даамжран үүсдэг ихэвчлэн 45–аас доош насны хүмүүсд тохиолдог хавдар юм.
Cancer Immunology Research March 2016 4; 259 хэвлэгдсэн судалгаагаар CAR-T cell /Chimeric antigen receptor – T cells/ нь Podoplanin бай болгох чадвартай юм.
Podoplanin нь Глиобластомагийн хамгийн тавилан муу дэд хэвшинжүүд болох мезенхимал хавдарт илүү илэрдэг нь мэдээлэгдсэн байдаг. Podoplanin бол тунагалагийн эндотелиос ялгарах муцин-төст трансмембраны I-төрлийн гликопротейн юм.
Энэхүү судалгаагаар Японы судалгааны баг хүний биеийн дархлааны системийн амин чухал өвчинтэй-тэмцэх бүрэлдэхүүн хэсэг болох Т-эсийг ашиглан хулгананд тархины хавдрын өсөлтийг зогсоох арга замыг эрэлхийлсэн байна.
Тархины хорт хавдарын одоогийн стандарт эмчилгээнд ахиц дэвшил гарч байгаа ч тархины хавдрын хамгийн түгээмэл, түрэмгий хэлбэр Глиобластоматай өвчтөний 10%-д амьд байх хугацаа таван жилээс бага байгаа нь санаа зовоосоор байгаа билээ. Тиймээс Глиобластомагийн эмчилгээний үр дүнг сайжруулах шинэ эмчилгээ шаардлагатай байсаар байгаа юм. Энэхүү судалгаагаар хавдрын эмчилгээний шинэ үе Immunotherapy эмчилгээ нь Глиобластома хавдрын хамгийн түрэмгий хэлбэрт үр дүнтэйг харуулж байна.
Нагояагийн их сургуулийн судлаачид тусгайлан хулганы загварт тархины хавдар тодорхойлж, устгах CAR T – эс /Chimeric antigen receptor (CAR)–transduced T cells/ инженерчилж судалсан.
Судалгааны хамтран судлаач Ацүши хэлэхдээ: – Бид гадаргуудаа зохиомол антиген рецептор үүсгэдэг Т эсийг гарган авсан ба энэ нь глиобластома хавдрын үед ялгардаг уургууд болон хатуу хавдраас үүсдэг подоплавинийг бай болгон таних чадвартай.
Судалгааны хамтран судлаач Профессор Тошихико Вакабаяаши хэлэхдээ: Podoplanin нь Глиобластомагийн тавилантай холбоотой бөгөөд CAR T-эс эмчилгээ нь хавдрын эхний хими эмчилгээний дараа тэсвэртэй эсвэл сэдэрсэн өвчтний эмчилгээнд чиглэгдэж байна. Судалгааны баг 79 хулгананд CAR T-эс тарьснаас тэдний 60%-д GBM өсөлт буурсан болохыг тогтоосон.
Цаашилбал, биеийн өөрийн дархлааны таних систем алдагдсан үед Т-эс хавдрын гадаргуугийн Podoplanin таних боломжтой.
PDPN чиглэсэн CAR Т /Chimeric antigen receptor (CAR)–transduced T cells/ эсийн эмчилгээ мезенхимал Глиобластомаг эмчлэх immunotherapy эмчилгээний шинэ үеийг авчирч байгаа юм.
Эх сурвалж: