Хөхний хорт хавдарын эмчилгээ оношлогоонд эсийн төмрийн солилцоо:
Төмөр нь хорт хавдарт хоёр чухал үүрэг гүйцэтгэдэг.
– 1 – рт хавдар үүсгэгч : Төмөр нь ДНХ – г гэмтээгч хүчилтөрөгчийн радикалын үүсэлтийг нэмэгдүүлснээр карциногенийн мутацийг ихэсгэдэг гэж үздэг. Fenton chemistry.
– 2рт – Төмөр нь өсөлтийн үндсэн хүчин зүйл юм: Хавдрын улмаас шаардлага хэрэгцээ нь улам өсдөг ба улмаар төмрийн хэрэглээ, солилцоонд өөрчлөлт ордог нь хавдрын үеийн онцлог шинж болдог.
– Хөхний хорт хавдрын үеийн төмрийн оролцооны тухай нотолгоонд тодорхой байгаа.
- Хоол хүнсний ба системийн төмөр, хөхний хавдар .
Судалгаагаар хөхний хавдар үүсгэгч карциноген бодис 1-methy l-1-nitrosourea бүхий хархнуудад хоол хүнсний төмрийн хэт их хэрэглээ нь хавдрын тохиолдлыг нэмэгдүүлж байгаа нь тогтоогдсон байдаг.
Мөн dimethylbenz[a]antracene (DMBA) карциноген бодис ашиглан үүсгэсэн хөхний хавдар бүхий хархнуудад хийгдсэн нэгэн томоохон судалгаагаар 53-н долоо хоногийн туршид хархнуудад 7 хоногт 2 удаа төмрийн сульфатын тарилга тарихад 20-н долоо хоногийн дараа хяналтын хархнуудтай харьцуулахад 2 дахин илүү хавдрын тархалт тохиолдож хамаарал эерэг байсан байна. Мөн төмөр хэрэглэсэн хархнуудад хавдрын хэмжээ нь хяналтын бүлгээс илэрхий том байжээ.
– Эсрэгээрээ хөхний хавдрыг шилжүүлэн суулгаад улмаар 5мг\кг буюу нормоос бага төмөр болон хэвийн хэмжээ болох 312мг\кг төмрөөр хооллоход бага тунгаар хооллосон бүлэгт хавдрын хэмжээ нь багасаж байсан байна.
– Хоол хүнсний төмрийн хэрэглээ болон хөхний хорт хавдрын хоорондын хамаарал нь хүнд мөн судлагдсан байдаг.
Тохиолдол – хяналтын судалгаагаар хоол хүнсний төмрийн хэрэглээг хөхний хорт хавдар бүхий өвчтөнүүдэд үнэлсэн байдаг. Гэсэн ч тэдний зарим судалгаа нь төмрийн хэрэглээ болон хөхний хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлийн хувьд холбоо хамааралгүй байна гэсэн дүгнэлт гаргасан байдаг.
– Хэдий тийм ч Хятадад хийгдсэн 6000 гаруй оролцогчийг хамарсан судалгааны дүнд амьтны гаралтай төмөр нь (том гем ) хөхний хорт хавдартай эерэг хамааралтай байна гэсэн дүгнэлт гарсан байна.
Төмөрийн бодисын солилцооны судалгаа нь ихэвчлэн ясны чөмөг, элэг, макрофаг болон дээд гэдэсний зэрэг системийн төмрийн үйл ажиллгаанд чиглэгдсэн байдаг байна.
Энэхүү судалгаагаар төмрийн бодсын солилцоо хорт хавдрын нөлөөл, хоол хүнсний төмрийн хэрэглээ ба хавдрын үүсэлтийн хамаарлыг судалсан байна.
Эх сурвалж:
http://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC3736347/