Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн Төрөлжсөн тусламж үйлчилгээний албаны нэрэмжит гар бөмбөгийн тэмцээнийг 2023 оны 11 сарын 25-ны өдөр Эрүүл мэндийн төвийн тасаг нэгжүүдийн дунд амжилттай зохион байгууллаа.
Ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх идэвхийг нэмэгдүүлэх, багийн спортыг байгууллагатаа сурталчилан таниулах, хөгжүүлэх, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилго бүхий энэхүү тэмцээн 4 багц медалийн төлөө 15 баг тамирчид хурд, хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдсөн юм.
Энэхүү гар бөмбөгийн тэмцээний эмэгтэй багийн төрөлд:
Тэргүүн байрыг Сувилахуйн албаны баг тамирчид:
Дэд байрыг Төрөлжсөн тусламж үйлчилгээний албаны баг тамирчид:
Хүрэл медалийг Нийгмийн эрүүл мэндийн төвийн баг тамирчид эзэлж
Эрэгтэй холимог багаас Ариунбат ахлагчтай баг тамирчид тэргүүн байрыг эзэллээ.