✅ Нийслэлийн эрүүл мэндийн газраас шинэ жилийн баярыг тохиолдуулан иргэдэд дараахи зөвлөмжийг хүргүүлж байна. Эдгээр зөвлөмжийн дагуу хайртай дотны хүмүүстээ анхаарал халамж тавьж, эрүүл мэндээ хамгаалаарай.
✴️ ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ:
🔹 • Бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхэд анхаарал илүү хандуулах
🔹 • Дулаан хувцаслаж даарч хөрөх, ханиад томуу тусахаас сэргийлэх
🔹 • Олон нийтийн газраар аль болох явахгүй байх
🔹 • Ханиад томуу туссан тохиолдолд, амны хаалт хэрэглэж бусдад халдаахгүй байх
🔹 • Гараа тогтмол сайн угаах
✴️ ХООЛНЫ ХОРДЛОГООС СЭРГИЙЛЭХ:
🔹 • Хоол, хүнс, салат, зуушийг зөв хадгалах, тохируулан хэрэглэх. Ялангуяа амархан муудах өндөг, майонез агуулсан бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж, 24 цагийн дотор хэрэглэж дуусгах
🔹 • Хоол унд бэлтгэх болон идэхийн өмнө гараа сайтар угаах
✴️ ОСОЛ ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ:
🔹 • Бага насны хүүхэд, өндөр настан, асаргаа сувилгаа шаардсан хүмүүст анхаарал илүү хандуулж тэднийг ганцааранг нь орхихгүй байж хараа хяналт тавих
🔹 • Согтууруулах ундааг тохируулан хэрэглэх,
🔹 • Согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолооны ард суухыг хатуу цээрлэх, дуудлагын жолооч дуудаж үйлчлүүлэх
🔹 • Салют буудуулах үед аюулгүй ажиллагааг хангах, гал түймрийн аюулаас сэргийлэх
🔹 • Хол замд явах бол унааны аюулгүй байдлыг хангах
🔹 • Гудамж талбайд биеэ авч явах чадваргүй хүн байвал яаралтай 103, 102 дугаарын утсанд мэдэгдэх.