Миний бие 2019 оны 11 сард ХСТөвд оношлуулж хавдар өвчтэйгээ мэдсэн. Ингээд 12 сард эрүүл мэндийн төвийн халдвартын хөнгөвчлөх эмчилгээнд биеийн байдал хүнд ирж хэвтсэн. Энэ хугацаанд тасгийн хамт олон багаар ажиллах чадвар нь яг л нэг хүн шиг, ийм сайхан чадварыг олгож өгч байгаа эмч Дэлгэрмаа, Даваасүрэн, Ариунболд нартаа монгол улсын гавъяат эмч болохыг хүсэн оточ маналын хувилгаан эмч, сувилагч, үйлчлэгч нартаа эрүүл мэндийн байгууллагын тэргүүн нь болж, над шиг өвчтэй хүмүүст алтан сайхан мутраа сунгаж амийг нь аварч байгаа та нартаа болон та нарын өсгөж хүмүүжүүлсэн аав, ээж, багш, ар гэрийнхэнд энэ хорвоогийн хамгийн сайн сайхан, эрүүл энх, урт удаан жаргаж явахыг хүсч санасандаа хүрч, сарвайснаа авч явахыг хүсэе. Та нартаа ямар их баярлаж байгаагаа хэлэх гэхээр үг минь хомс болоод олигтой үг олдохгүй байгааг уучлаарай. Та бүхэндээ маш их баярлалаа. Үйлчлүүлэгч Х.М