Миний бие удаа дараа зүрхний өвчнөөр дүүрэг болон хотын эмнэлэгт олон удаа хэвтэн эмчлүүлж түр зуур засраад дахин хэвтсээр байдаг. Энэ хооронд ЭМТ-ийн дотрын эмч нар зөвлөлдөн онош тавьж улсын нэгдсэн 3-р эмнэлэгт явуулсан, эхний удаа эмч нарын онош үгүйсгэгдээд буцаж, дахин дээрх эмнэлэгт хэвтэн оношлуулахад манай дүүргийн эмч нарын онош үнэн зөв байсанд нь би эмч нараараа бахархан баярласан. Ингээд их эмч С.Байгальмаа, Г.Биндэръяа, М.Шүрэнцэцэг, Л.Чимэдлхам, Ц.Балжидмаа нарынхаа цаашдын эрдэм шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсч, түмэн олондоо түшиг нь болж яваарай гэж ерөөе. Үйлчлүүлэгч М.П