ЭМТ-ийн байранд VIP FITNESS SPINNING нээлтээ хийлээ. ЭМТ-ийн ажилтан, албан хаагчид, гэр бүлийн эрүүл мэндийг дэмжих фитнесс, спиннингтэй хамтран ажиллах гэрээг 2019.09.16-ны өдөр байгууллагын дарга Д.Шинэбаяр байгууллаа. Уг гэрээгээр байгууллагын ажилтан, албан хаагчид, гэр бүлийг төлбөрийн 50% хөнгөлт үзүүлэн хамтран ажиллахаар болсон. Хүн өдөрт 30 минутаас 1 цагийн хугацаанд идэвхитэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэснээр эрүүл байх, хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлж, халдварт бус өвчинд өртөх эрсдлийг бууруулдаг. Иймээс та бүхэн хамт олноороо “ИДЭВХИТЭЙ ХӨДӨЛГӨӨН-ЭРҮҮЛ МЭНД” аянд нэгдээрэй. Тасаг, нэгжүүдийн ажилтан, албан хаагчдын дунд бүжиг, ажлын байрны дасгал, спортын клубт хамрагдсан байдлыг харгалзан үзэх тул идэвхитэй оролцоорой.