Анх удаа генийн инженерийн Т-эсийн эмчилгээ болох CD8 T-эсийн оронд зохиомлоор антиген хүлээн авагч (CAR) Т-эс CD4 Т-эс хэрэглэж байна. Өмнөх мэдээллүүдээр CAR Т эсийн хандлага нь өнөөг хүртэл гематологийн хорт хавдарт амжилттай байсан бол харин энэ удаад CD4 Т-эсийн хандлага нь хатуу хавдрын эсийн эсрэг үйл ажиллагааг судалж байна.
Шинэ хандлагын хувьд олон хавдрын эсийн үед илрэх MAGE-A3 уурагт чиглэгдсэн CD4 Т-эс генетикийн инженерчлэл юм. Энэхүү эмчилгээ нь Америкийн Хавдар Судлалын Нийгэмлэгийн (AACR) 2016 оны хурлаар танилцуулсан I-клиникийн судалгааны үр дүнгээр үсэрхийлсэн хавдартай өвчтөнд үр дүнтэй болох нь тогтоогдсон байна.
Ахлах судлаач Үндэсний хавдар судлалын хүрээлэнгийн мэс заслын салбарын дарга Steven A. Rosenberg, MD, PhD хэлэхдээ “Энэ нь генийн инженерчлэлийн CD4 Т эсүүдийг ашиглан иммуноэмчилгээ турших анхны туршилт юм” гэж Medscape Medical News-д мэдээлсэн. Ихэнхдээ CD8 T-эсийн судалгаа эрчимтэй хийгдэж байна. Хэдийгээр CD8 Т-эс цитотоксис ба CD4 Т-эс нь туслагч эс боловч CD4 Т-эс нь хавдрын регрессд хүргэж болно гэж хэлсэн байна.
Жоржтауны их сургуулийн Ломбарди Цогц Хавдар судлалын төвийн захирал Louis M. Weiner, MD хэлэхдээ CAR Т-эстэй харьцуулахад эдгээр CD4 Т-эс хатуу хавдрын уурагт чиглэгдсэн. “CAR Т-эсийн хавдар нь тодорхой биш, хатуу хавдарт чиглэгдээгүй юм” гэж хэлсэн.
Инженерчлэлийн CD4 T эс
Инженерчлэлийн CD4 Т-эсийн иммунэмчилгээ нь өвчтөн тус бүрийн хавдарт эмчилгээний үр дүн үзүүлээгүй. Иммуноэмчилгээ нь human leukocyte antigen (HLA) — HLA-DPB1*0401 — илэрсэн, MAGE-A3 уураг илэрсэн хавдартай өвчтөнд тодорхой үр дүнтэй байсан.
Mage-A3 уураг ургийн хөгжлийн явцад тодорхойлогдох уургийн ангилалд хамаарагдана. Үндэсний хавдар судлалын нийгэмлэгийн мэс заслын салбарын судлаач Yong-Chen William Lu, PhD, тайлбарлахдаа хэвийн эрүүл эдэд тодорхойлогдохгүй ба хавдрын эсэд дахин нийлэгжддэг гэж тайлбарласан.
Тэрээр MAGE-A3 нь умайн хүзүүний хавдар, улаан хоолойн хавдар, меланома зэрэг олон хавдрын үед байнга тодорхойлогдсон гэж онцлон тэмдэглэсэн Судлаачид өвчтөнүүдийн захын цуснаас CD4 Т-эс цэвэршүүлсэн.
Доктор Лу клиникийн судалгааны 2-р шатанд үсэрхийлсэн хавдрын өөр өөр хэлбэрт Т-эсийн рецепторын эмчилгээний хариу урвалыг судлахаар төлөвлөж байгаа юм байна.
American Association for Cancer Research (AACR) 2016 Annual Meeting: Abstract CT003, presented April 17, 2016