Мэс засал эмэгтэйчүүдийн тасгийн танилцуулга
1978 онд Багануур дүүрэгт хүний их эмчийн саобар анх 3 гэр, 11 ажилтантайгаар байгуулагдаж жил ирэх тутам өргөжин, 1980 оноос мэс заслын эмчтэй болж, 1984 оноос мэс заслын тасагтай болж 8 ортойгоор ажиллаж мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж ирсэн. 1989 онд шинэ эмнэлэг ашиглалтанд орж мэс заслын тасаг 40 ортойгоор 2 корпус ажиллаж мэс заслын эмчээр И.Цогзол, Адъясүрэн, Базарсүрэн, Цэндээхүү, Г.Намшир, Т.Цагаандорж, Батсүх, Д.Батжаргал, Нямхүү нар, унтуулгын эмчээр М.Цэцэгмаа, Энхамгалан, Ц.Аваадорж нар, хагалгааны сувилагчаар С.Наранцацрал, Б.Долгор нар, унтуулгын сувилагчаар Н.Отгонцэцэг, Д.Баттуяа, О.Алтанцэцэг нарын хүмүүс ажиллаж байлаа. 2009 оноос мэс заслын тасагт эмэгтэйчүүдийн тасгийг нэгтгэснээр нийт 20 ортой болж өргөжиж эмч 2, сувилагч 6, туслах сувилагч 1 орон тоотойгоор ажиллаж, дүүргийн болон тойргын Төв, Хэнтий аймгийн 10 гаруй сумдад мэс засал, гэмтэл, эмэгтэйчүүдийн 2 шатлалын мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.