МУ-ын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөл, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн ерөнхий газраас зохион байгуулсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг” шалгаруулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн тогтоолоор баталсан журмын хүрээнд 2023 оны “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг” дэд зөвлөл, салбар зөвлөл, боловсролын байгууллага, эрүүл мэндийн байгууллага, ААН байгууллага, бүтээн байгуулалт, орон нутгийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, нийгмийн зүтгэлтэн, төрийн бус байгууллага, иргэдээ шалгаруулсан байна.
2023 оны “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг эрүүл мэндийн байгууллагаар” Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв шалгарлаа.