Эрүүл мэндийн төвийн “ Баярын хурал” 2023 оны 12 сарын 28-нд боллоо. Баярын хуралд УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн, Баганууур дүүргийн Тамгын газрын дарга П.Баттүшиг нар урилгаар оролцлоо.
Эрүүл мэндийн төвийн дарга Д.Шинэбаяр баярын хурлыг нээж хэлсэн үгэндээ: “Манай байгууллага Нийлэлийн эрүүл мэндийн газраас үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээгээр 3 удаа шилдэг байгууллагаар шалгарч байсан бол 2023 онд 4 дэх удаагаа шилдэгт шалгарч 3 байр эзэллээ. “ Сайн туршлага-2023”-аас Сувилахуйн албаны бүтцийн шинэчлэл зохион байгуулалт шилдэг бүтээлээр шалгарч, Мэс заслын тасгийн хамт олон нийт 435 мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэлээ.
Үүний зэрэгцээ Эрүүл мэндийн төвийн хамт олон зөвхөн эрүүл мэндийн салбарт төдийгүй “Цаг гаргая” биеийн тамирын арга хэмжээнд дэд байр, мөн дүүргийн хэмжээн дэхь 35 биеийн тамир спортын хамтлагаас 2023 оны шилдэг хамтлагийн нэгээр тодорч дэд байранд шалгарсан зэрэг амжилтуудаа дурьдаад байвал ололт амжилт, шинэчлэл зохион байгуулалтын арвин амжилттайгаар ирж буй оноо угтан авч байна” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир тус баярын хуралд мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ “ Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв хүнд хэцүү давааг амжилттай давж улсдаа анхны эмнэлэгийн тусламж үйлчилгээний анхан шатны маягтыг 100% цахим хэлбэрт шилжүүлсэн байгуулага болсны зэрэгцээ, Нийгмийн эрүүл мэндийн төвийг анхлан байгуулсан эдгээр ажлаараа бусад эрүүл мэндийн байгуулагуудыг түүчээлж, зорьсондоо хүрсэн нь тус Эрүүл мэндийн төвийн удирдлага хэрхэн алсын хараатай, менежмент сайтай ажиллаж байгаа гэдгийг нотлон харуулж байна” гэж онцлон дурьдлаа.
Баярын хурлаар иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд ямар ч хүнд хэцүү цагийг үл хайхран чин сэтгэлээр зүтгэж яваа эмч сувилагч ажилтнуудаасаа шилдгүүдээ шалгарууллаа.
“Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр
- Ахмад ажилтан Оросдойн Долгорсүрэн
- Сувилахуйн албаны Ахлах арга зүйч Бат-Эрдэнийн Лхагва
Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг”-ээр
- Эрчимт эмчилгээ хүлээн авах гемодиализийн тасгийн эрхлэгч Ганбаатар Батбаатар
- Дотрын тасгийн сувилагч Намсрайн Элбэгтуяа
- Эрчимт эмчилгээ хүлээн авах гемодиализийн тасгийн сувилагч Шарын Даваасүрэн
- Эрчимт эмчилгээ хүлээн авах гемодиализийн тасгийн сувилагч Дашдэндэвийн Оюун-Эрдэнэ
Монгол улсын Сангийн яамны “Санхүү-банкны тэргүүний ажилтан” цол тэмдгээр
- Санхүүгийн албаны Тооцооны нягтлан бодогч Жигмэдийн Батням
Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу” цол тэмдгээр
- Хүүхдийн тасгийн Хүүхдийн эмч Баярхүү Баярцэнгэл
Нийслэлийн засаг даргын 2019 оны А/881 дүгээр захирамжийн дагуу “Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн шилдэг мэргэжилтэн, Эрүүл мэндийн ажилтнуудыг шалгаруулан 2023 оны
“ШИЛДЭГ ЭМЧ” -ээр
- Төрөлжсөн тусламж үйлчилгээний албаны дарга Арьс харшлын эмч Аваргасайхан Жаргалмаа
- Төрөх, нярайн тасгийн эрхлэгч Лхагвасүрэн Дэлгэрцэцэг
- Хүүхдийн тасгийн эрхлэгч Батаа Оюунтунгалаг
- “Энэрэлт-Өлзий” өрхийн эрүүл мэндийн төвийн Их эмч Ганбат Энэрэлт
“ШИЛДЭГ СУВИЛАГЧ” -аар
- Сувилахуйн албаны Арга зүйч Дашдэндэв Цэцэгмаа
- Нэгдсэн мэс заслын тасгийн сувилагч Цоодол Чулуунтуяа
- Уламжлалт анагаах ухаан сэргээн засах эмчилгээний тасгийн Хөдөлгөөн засалч Төмөрбаатар Сумъяа
“ШИЛДЭГ АЖИЛТАН” -аар
- Мэдээлэл технологи, эмнэлгийн тоног төхөөрөмжийн албаны дарга Баасанжав Алтангэрэл
- Дэмжих үйлчилгээний албаны Слесарь Пүрэвсүрэн Баттүшиг
- Сувилахуйн албаны Туслах сувилагч Чулуунбаатар Янжмаа
- “Биваангирд” өрхийн эрүүл мэндийн төвийн үйлчлэгч Ханд Энхманлай нар тус тус шагнагджээ.
Багануур дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-өөр
- Сувилахуйн албаны Арга зүйч Дашдэндэвийн Цэцэгмаа
Багануур дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “ХҮНДЭТ ҮНЭМЛЭХ”-ээр
- Уламжлалт анагаах ухаан сэргээн засах эмчилгээний тасгийн сувилагч Цэнддоо Должинсүрэн
Багануур дүүргийн Засаг даргын “ЖУУХ БИЧИГ”-ээр
- Нийгмийн эрүүл мэндийн тасгийн Сүрьеэгийн зохицуулагч эмч Машбатын Солонго
- Эрчимт эмчилгээ хүлээн авах гемодиализйн тасгийн сувилагч Дамдин Оюунчимэг
- Эрчимт эмчилгээ хүлээн авах гемодиализйн тасгийн сувилагч Балжин Энхтуяа
- Дэмжих үйлчилгээний албаны үйлчлэгч Буянжаргал Ариунаа
- Дэмжих үйлчилгээний албаны үйлчлэгч Чойдог Дуламсүрэн
Багануур дүүргийн Засаг даргын “БАЯРЫН БИЧИГ”-ээр
- Төрөлжсөн тусламж үйлчилгээний албаны Хавдрын эмч Баатарсайхан Даваасүрэн
- Нийгмийн эрүүл мэндийн тасгийн Сэтгэцийн эмч Чимэдрэгзэн Мягмарсүрэн
- Эрчимт эмчилгээ хүлээн авах гемодиализийн тасгийн Яаралтай тусламжийн эмч Отгонбаатар Сүхбат
- Төрөх нярайн тасгийн сувилагч Хэнбээ Хадчимэг
- Нэгдсэн мэс заслын тасгийн сувилагч Алтанхуяг Туяа
- Нийгмийн эрүүл мэндийн тасгийн Сувилагч Ганбаатар Амарзаяа
- Эрчимт эмчилгээ хүлээн авах гемодиализйн тасгийн сувилагч Мөнхбат Номинчимэг
- Дотрын тасгийн сувилагч Тунгалаг Сарангуа
- Уламжлалт анагаах ухаан сэргээн засах эмчилгээний тасгийн сувилагч Береке Өзгерис
- Сувилахуйн албаны Туслах сувилагч Лхагвасүрэн Буяндэлгэр
- Сувилахуйн албаны Туслах сувилагч Лхамжав Оюунчимэг
- Дэмжих үйлчилгээний албаны угаагч Баатарсүрэн Буян-Эрдэнэ
- Дэмжих үйлчилгээний албаны үйлчлэгч Занаа Оюунтунгалаг нар тус тус шагнагдлаа.
Эрүүл мэндийн төвийн шилдэг:
Байгууллагын аварга стационарын тасгаар
- Баяраагийн Цолмончимэг эрхлэгчтэй Уламжлалт анагаах ухаан сэргээн засах эмчилгээний тасаг
Байгууллагын аварга стационарийн бус тасаг
- Баясгалангийн Нарангэрэл даргатай Сувилахуйн алба
Байгууллагын аварга эмч
- Батсайханы Бадамханд– Төрөх, нярайн тасгийн Эх барих эмэгтэйчүүдийн эмч
Байгууллагын аварга сувилагч
- Мэндбаярын Будсүрэн– Доторын тасгийн сувилагч
Байгууллагын аварга тусгай мэргэжилтэн
- Дамдиндоржийн Ганпүрэв– Төрөх нярайн тасгийн Эх баригч
Байгууллагын аварга үйлчлэгч
- Даваагийн Хишигмаа – Дэмжих үйлчилгээний алба
Байгууллагын аварга ажилтан
- Адъяагийн Батзаяа– Дэмжих үйлчилгээний алба
Чанарын аварга эмч :
- Нийгмийн эрүүл мэндийн тасгийн Дурангийн эмч Цолмонбаатар Чанцалдулам
Чанарын аварга сувилагч:
- Мэдрэлийн тасгийн сувилагч Дашдондов Одмаа
Чанарын аварга ажилтан:
- Нийгмийн эрүүл мэндийн тасгийн туслах сувилагч Вандан Отгончимэг
Чанарын аварга тасаг:
- Төрөлжсөн тусламж үйлчилгээний алба
Ёс зүйг эрхэмлэгч эмч:
- Эрчимт эмчилгээ хүлээн авах гемодиализийн тасгийн Яаралтай тусламжийн эмч Отгонбаатар Сүхбат
Ёс зүйг эрхэмлэгч сувилагч:
- Хүүхдийн тасгийн сувилагч Бямбаа Мөнхцэцэг
Ёс зүйг эрхэмлэгч ажилтан:
- Халдвар хяналтын албаны Ариутгагч Цэрэндорж Ганцэцэг
Ёс зүйг эрхэмлэгч тасаг:
- Мэдрэлийн тасаг
Эрүүл мэндийн төвийн “Даргын нэрэмжит шагнал”:
- Батзоригийн Батзаяа эмчтэй Хагалгааны баг хамт олон
Сувилахуйн албаны шагнал:
- “ШИЛДЭГ СУВИЛАГЧ”-аар Эрчимт эмчилгээ хүлээн авах гемодиализйн тасгийн сувилагч Бухаагийн Баяртуяа
Спорт Нэгдүгээр зэрэг:
- Төрөлжсөн тусламж үйлчилгээний албаны Хавдрын эмч Баатарсайхан Даваасүрэн
- Нийгмийн эрүүл мэндийн тасгийн Сүрьеэгийн зохицуулагч эмч Маш-Эрдэнэ Солонго
- Төрөлжсөн тусламж үйлчилгээний албаны Шүдний эмч Батзориг Золзаяа
- Сувилахуйн албаны Арга зүйч Баярсайхан Энхмаа
- Дотрын тасгийн сувилагч Ганхуяг Золзаяа
- Мэдээлэл технологи, эмнэлгийн тоног төхөөрөмжийн албаны Мэдээлэл технологийн мэргэжилтэн Дашдэлэг Учрал
- Сувилахуйн албаны Туслах сувилагч Уранчимэг Дуламсүрэн нар хүртлээ.
Шилдгээр шалгарсан эмч, сувилагч, тусгай мэргэжилтэн, ажилтнууддаа баяр хүргэе.
Нийт эмч, сувилагч, мэргэжилтэн ажилтнууддаа өнгөрөн одож буй оны амжилтаа ирж буй 2024 ондоо бататган, амжилтаар арвин, аз жаргалаар бялхаж явахыг хүсэн ерөөе.