3 настай үйлчлүүлэгч эмчлүүлж байх үед гарын сарвуунд тавигдсан уян зүү судсанд тасарч үлдсэн ховор тохиолдол бүртгэгдсэн. Судсанд уян зүү тасарч үлдэх нь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд нэн ховор тохиолддог бол Багануур дүүрэгт анхны тохиолдол байжээ.
Тухайн гадны биет анхны тэмтрэгдсэн байрлалаасаа 2.5 см-т шилжсэн, хураагуур судасны салаанд байрлалтай байсан, зөөлөн уян учир тэмтэрч олоход түвэгтэй байсан ч хүүхдэд хийгдсэн судасны анхны мэс засал эмчилгээг Эрүүл мэндийн төвийн хүүхдийн мэс заслын эмч Б.Батзаяа болон түүний баг маш амжилттай хийж гүйцэтгэсэн юм.