Үйлчлэгч нарын хувцас солих өрөө нь цахилгаан шатны хүлээлгийн хэсэг зэрэг 4 байршилд, орчин нөхцөл шаардлага хангахгүй байсныг шинээр байршлыг тодорхойлж, дээврийн давхарт 150м/кв талбайг өөрсдийн хүчээр засварлан тохижууллаа.
Орой үдшийн цагаар орж гарахад гэрэлтүүлэг сайтай байхаар коридорт мэдрэгчтэй гэрэл байрлуулж, дотор зааланд мөн лед гэрэл суурьлуулснаас гадна бүлгийн ярилцлага хийх, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд зориулж зөвөлгөөний ширээ, сандал байршуулсан зэрэг тав тухтай байх олон нөхцлийг бүрдүүлснээр дулаахан гэрэлтэй, тоос шороогүй, агааржуулалт сайтай “Ээлтэй орчин”-г бүрдүүлж чадсанд үйлчлэгч нарын сэтгэл ханамж өндөр байна.