1990 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг “Олон улсын ахмадын өдөр”, 1992 онд Монгол улсын Засгийн газраас уг өдрийг “Монголын ахмадын өдөр“ болгон зарласан.
Энэхүү өдрийг тохиолдуулан Багануур дүүргийн Эрүүл Мэндийн Төв гавьяаныхаа амралтанд гарсан ахмадуудаа өнөөдөр хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардууллаа. Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр олон жил үр бүтээлтэй ажилласныг үнэлэн арьс харшлын ахмад сувилагч Ч.Норовыг Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасныг гардуулан өгсөн юм.
Энэ удаагийн хүлээн авалтанд хүрэлцэн ирсэн 130-аад ахмадаас гадна 80-аас дээш насны ахмадууддаа байгууллагын удирдлагууд гэрт нь очиж хүндэтгэл үзүүллээ.