Д.Д. 63 настай, эмэгтэй, Түргэн тусламжаар хүлээн авахад ухаангүй хүргэгдэж ирсэн. Глазго 7 баллтай, нүдээ өөрөө нээсэн, харц гөлийсөн, өвдөлт мэдрэхгүй, команд биелүүлэхгүй, А/Д 163/101, ЧСС 78 удаа, сатурац 96, харц эгц саажсан, захын цусанд сахар үзэхэд 3 ммоль/л байсан тул Sol glucosae 40%-10.0 судсаар хийж, сахартай байхуу цай уулгаснаас хойш 5 минутын дараа орчиндоо харьцаатай болж команд биелүүлж эхэлсэн.
Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүлээн авах тасагт яаралтай арга хэмжээ авч гипогликемийн хүнд байдлаас гаргаж хүний амь насыг аварсан. Өвчтөний биеийн байдал дээрдсэн тул зөвлөгөө /сахарын эмээ тогтмол уух, сахараа тогтмол хянах, зөв хооллох гэх мэт/-г өгч гэрт нь буцаасан.
Ололт амжилт гаргасан эмч: Мэдрэлийн тасгийн эрхлэгч, эмч А.Мөнхжаргал.
Хамтран ажилласан: ЭЭХА тасгийн сувилагч Т.Чулуунцэцэг