Мэдрэл сэргээн засах эмчилгээний тасаг албан ёсоор нээгдээд 1 жил гаран болж байна.Тасаг, нэгж нээгдсэнээс хойш одоог хүртэл олон олон асуудлуудыг түргэн шуурхай, оновчтой шийдвэрлэн өгч байгаа аж ахуй үйлчилгээний тасгийн дарга, цахилгааны инженер, слесарь, үйлчлэгч, мужаан нарт маш их талархаж байна. 11 сараас эхлээд манай тасагт 8 ор шинээр нэмж өгч байгаатай холбоотойгоор орны банз, ОО өрөөний суултуур, их цэвэрлэгээ зэрэг асуудлыг хүсэлт тавьсан цаг хугацаанд нь шуурхай шийдвэрлэж өгсөнд бас дахин баярлаж байна. Та бүхэнд цаашдын ажилд нь амжилт хүсье. Мэдрэл сэргээн засах эмчилгээний тасгийн хамт олноос.