Дүүргийн Нийгмийн Эрүүл Мэндийн салбар зөвлөлийн уулзалтыг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Уулзалтын үеэр “Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлье”, “Тэмбүүг устгая”, “БЗДХ-аас сэргийлье” зэрэг сэдвүүдээр мэдээлэл, сургалт зохион байгуулж, дүүргийн НЭМЗ-ийн 2019 оны төлөвлөгөөний биелэлт, явцыг ярилцаж, ажлын чиглэл өгсөн юм. Уулзалтанд 24 байгууллагын 37 гишүүд оролцож, санал солилцон, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.