Багануур ЭМТ ийн Онош зүйн тасаг
Бид Монгол улсын хэмжээнд олон улсын стандарт нэвтрүүлсэн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэргүүлэгч загвар эмнэлэг болох эрхэм зорилгын төлөө шаргуу ажиллаж байна.
Үйлчилгээ
Багануур эрүүл мэндийн төвийн онош зүйн тасагт
- клиник лаборатори
- дүрс оношилгоо
- бактериалоги лаборатори
- эмгэг эд эс судлалын кабинет
- цусны салбар банк зэрэг оношилгоо шинжилгээний хэлтсүүд хамрагддаг.
Манай тасагт нийт -7 эмч, 14 сувилагч, тусгай мэргэжилтэн, 1 шил угаагч нийт 22 ажилтантай үйл ажиллагаа явуулдаг.
Клиник лаборатори
2009 оос хойш Орчин үеийн шинэ дэвшилтэт технологи, оношилгоо шинжилгээний аппарат тоног төхөөрөмжөөр хангагдан хүн амд оношлогооны тусламж үйлчилгээ үзүүлж ирсэн. Дүүргийн иргэдэд
-Элэгний вирусын шинжилгээ
-ходоодны бактерийн шинжилгээ
-бамбай булчирхайн гармоны шинжилгээ
-HIV,
-Na, K, CL зэрэг микроэлемент, электролит болон бусад шинжилгээнүүдийг хийж үйлчилж байна .
Хэт авиан оношилгоо
Орчин үеийн 3D/4D технологи бүхий өндөр хүчин чадалтай хэт авиан аппаратаар иргэдэд
-Ургийн гажгийг эрт үед нь илрүүлэх
-Нярайн түнхний эмгэг оношлох
-Эх барих эмэгтэйчүүдийн тусламж, дотор болон мэс засал, яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлж байгаа нь дүүргийн иргэдийн талархалыг хүлээж байгаад манай хамт олон баяртай байна.
Нян судлалын кабинет
Бид тусламж үйлчилгээний нэр төрлийг олшруулан
-Антибиотик мэдрэг чанар,
-Цагаан хорхой,
-Бацилл илрүүлэх зэрэг шаардлагатай шинжилгээг хийж байна.
Тэргүүлэх дэвшилтэт анагаах ухааны судалгаа шинжилгээ
Клиник анагаах ухааны эрдэм шинжилгээний судалгааг тогтмол хийж, иргэдийн сайн сайхны төлөө эмчилгээ, оношлогооны арга техникийг хөгжүүлэх эрмэлзлэлтэйгээр , эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэхээр ажилладаг.
Рентген оношилгоо