Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв үүсч хөгжсөний 40 жилийн ойгоо 2018.06.30-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Тус өдөр Эрүүл мэндийн төвийн түүхэн номын нээлтээр эхэлж, хүндэтгэлийн жагсаалд тасаг нэгжээрээ алхалаа. Хүүхэд залуучуудад зориулсан “Жаргалтай үрс” болон эмнэлэг, эмнэлгийн үйл ажиллагаа, үзлэгийг танилцуулсан иргэдэд чиглэсэн “Эрүүл мэндийн өдөр – Иргэдийн баяр өдөрлөг” тус тус явагдаж, Эрүүл мэндийн төвийн ажилчдын хүндэтгэлийн тоглолт 15:00, 18:00 цагуудаас тус тус тоглогджээ.