Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Өмнөд солонгосын эрүүл мэндийн сантай хамтран анхан шатны тусламж, үйлчилгээг дээшлүүлэх, эмзэг бүлгийнхний эрүүл мэндийг сайжруулах зорилгоор дүүргийн 4-р хороонд халдварт болон халдварт бус өвчнийг илрүүлэх, үзлэг оношилгоо хийж, алслагдсан нутгаас интернэт сүлжээгээр мэдээлэл дамжуулах зориулалттай цогц багаж, хэрэгслийн цуглуулга бүхий “МОБАЙЛ ТЕХНОЛОГИ” төсөл хэрэгжиж эхлэхэд бэлэн боллоо.
Төслийн хүрээнд дүүргийн 4-р хорооны “Энх-Өрх” ӨЭМТ-ийн хамт олон Мобайл технологид суурилсан зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн ЭХО-ны аппарат, артерийн даралт хэмжих багаж, цусандах сахар болон холестерины хэмжээ тодорхойлох түргэвчилсэн оношлуур, сүрьеэ, элэгний B, С вирус, бэлгийн замын халдварт өвчнүүдийг оношлох багаж, хэрэгсэл, уг оношлуур, үзлэгээс гарсан үр дүн, өвчтөний мэдээллийг түргэн шуурхай дамжуулах зөөврийн компьютер, ай пад зэрэг тоног төхөөрөмжүүдийг 2018.06.19-ны өдөр хүлээж авлаа.