Нийслэлийн иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх хүсэл, сонирхолыг нэмэгдүүлэх, дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэн эрүүл мэндээ хамгаалах мэдлэг, дадал хэвшилд сурах биеийн тамир, спортын арга хэмжээнд гэр бүл, найз нөхөд, байгууллага, анги хамт олноороо оролцох боломжийг өргөжүүлэх, нийслэл хотоо олон улсын түвшинд сурталчлах, аялал жуулчлалын урсгалыг татах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/147 дугаар захирамжаар “Улаанбаатар Марафон-2018” олон улсын гүйлтийн тэмцээн 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тав дахь удаагаа зохион байгуулах гэж байна.
Энэхүү ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар-Марафон-2018” цомыг нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, харъяа байгууллагууд, аж ахуйн нэгж, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, их, дээд сургууль, коллежууд байгууллагуудаар 2 сарын хугацаатай аялуулж байна.
Уг цом нь 2018.05.07 – ний Багануур Дүүргийн Эрүүл Мэндийн Төвд 7 хоногийн хугацаатай ирсэн бөгөөд аяны хүрээнд 2 сарын хугацаанд өглөө бүр хөл бөмбөгийн талбай дээр 0630 цагаас өглөөний гүйлт, орой 1900 цагаас аэробикийн дасгал хөдөлгөөнийг НЭМТ-ийн урд талбайд “ДҮҮРГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ХОРОО”-той хамтран зохион байгуулахаар боллоо. Тус үйл ажиллагааны нээлт 2018.05.08-ний өдөр 15:30 цагт НЭМТөвд болох тул ажилчид өргөнөөр хамрагдахыг уриалж байна. Нээлтийн үеэр “ФЛАШ МОБ” хийх тул ажлын өмд цамц, дасгал хийхэд эвтэйхэн гуталтай ирнэ үү.