#LEADMongolia хөтөлбөрийн “Авлигатай тэмцэх, ил тод байдлыг сайжруулах” багийн Багануур дүүрэгт хэрэгжүүлж буй “Ил тод эмнэлгийн үйлчилгээ” төслийн хүрээнд иргэдээс хамгийн их гомдол санал ирдэг үзлэгийн цаг авах үйлчилгээний талаар “Үйлчлүүлэх дараалал болон үйлчлүүлэхдээ анхаарах асуудал”-уудыг нэгтгэсэн иргэдэд зориулсан мэдээлэл бүхий тараах хуудсыг бэлтгэн түгээж байна.