Багануур эрүүл мэндийн төв үүсч хөгжсөний 40 жилийн ойг угтан ГЭР БҮЛДЭЭ ТАЛАРХАХ сарын хүрээнд 2018 оны 02 сард “Аз жаргалтай гэр бүл” аяныг өрнүүлэн ажилтан, албан хаагчдын гэр бүлийг нарийн мэргэжлийн эмч нарын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд хамруулан, гэр бүлийн гишүүдээс бүрдсэн гар бөмбөгийн болон буухиа тэмцээн зохион байгуулж, эмч эмнэлгийн ажилтнууд урлагын тоглолтоор бэлэг барилаа.
Аз жаргалтай гэр бүл тэмцээний гар бөмбөгийн тэмцээнд
1-р байр Яаралтай тусламж 103 тасаг
2-р байр Хүүхдийн тасаг
3-р байр Мэс засал, Эмэгтэйчүүдийн тасаг
Буухиа тэмцээнд
1-р байр Халдвар хяналтын тасаг
2-р байр Онош зүйн тасаг
3-р байр Нийгмийн эрүүл мэндийн тасаг тус тус байр эзэллээ.