Бид юу хийж чадах вэ?
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас сэтгэл гутралаас болж дэлхий даяар нийт 400 сая орчим хүн шаналж буйг мэдээллэсэн. Олон тооны эм үйлдвэрлэгч компаниуд сэтгэл гутралын эсрэг үйлчилгээтэй эмэнд анхаарлаа хандуулдаг нь нууц биш. Учир нь энэ төрлийн эмийг үйлдвэрлэх нь ашигтай бөгөөд эм үйлдвэрлэгч компаниуд аль болох илүү ашиг олох боломжийг эрэлхийлдэг билээ. Саяхан British Medical Journal сэтгүүлд хэвлэгдсэн өгүүлэл мөн уг сэдвийг хөндсөн байна. Судалгаанд эмийн компаниуд туршилтын үр дүнгийн талаарх бүх мэдээллийг нийтэд ил мэдээллэдэггүй гэдгийг харуулжээ. Судлаачид давхар нууцлалтай, хуурамч хяналтын бүлэг бүхий судалгааны загварыг ашиглан серотониний эргэн шимэгдэлтийг сонгомлоор саатуулагч (SSRI), серотонин болон нейроэфинеприний эргэн шимэгдэлийг саатуулагч (SNRI) –ийг судалсан 70 гаруй мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд эмийн бодисын чухал хорон нөлөөг дурдаагүй өнгөрсөн нь илэрчээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи линкээс авна уу.