Озон гэж юу вэ?
Озон бол хүчилтөрөгчийн өвөг эцэг гэж хэлж болох хий юм. Озоны давхарга нь бидний амьдарч буй дэлхийн амьд биетийг нарны хэт ягаан B туяаны хортой хөнөөлөөс шүхэр шиг хамгаалж байдаг нимгэн бүрхүүл юм. Озоны давхаргын молекулууд нь дэлхийн гадаргаас 20-40 км-т давхраат мандалд оршдог. Тус давхарга нь дэлхий дээрх амьд биетүүдэд хор хохирол учруулах чадвар бүхий, нарны хэт ягаан туяаны 93 – 99 хувийг шингээж, дэлхий уруу нэвтрүүлдэггүй. Дэлхий дээрх нийт озоны 91-ээс илүү хувь нь тус давхаргад байдаг.
Озон эмчилгээ гэж юу вэ?
Озоны эмчилгээ дэлхийн олон оронд практикт нэвтэрсэн эмчилгээ юм. Германд озоны эмчилгээг тусламж үйлчилгээний стандарт болгон эмч нарын 70-80% нь ашиглаж байна. Германы анагаах ухааны бүтээлүүдэд озоны эмчилгээ ашигласан бараг 3000 орчим ишлэл байдаг. Куба, ОХУ, Энэтхэг зэрэг орнууд озоныг эмчилгээ болон судалгаанд ашиглаж байна.
Озон нь вирус, бактери, мөгөөнцөрийг 10 секундэнд 99% устгадагыг та мэдэх үү? Энэ нь хлороос 3500 дахин хурдан юм. Учир нь озоны нэг молекул хлорын 3000 – 10000 молекултай тэнцдэг. Озон нь дэлхий дээрхи хамгийн хүчирхэг, хурдан исэлдүүлэгч бодис бөгөөд өвчин үүсгэгч организмыг хамгийн сайн устгадаг юм. Мөн озон нь дараах үйлдлүүдийг үзүүүлдэг:
- Бактери, вирус, мөөгөнцөрийг идэвхгүйжүүлэх
- Хүчилтөрөгчийн бодисын солилцоог идэвхжүүлэх
- Дархлалын системийг идэвхжүүлэх
Озон эмчилгээний үр дүн, давуу тал нь юу вэ?
Озон эмчилгээний давуу тал гэвэл маш олон зүйлийг дурдаж болно. Тухайлбал, цусны эргэлт сайжирч, хүний биеийн эд эс энергиэр хангагдана. Дархлаа сайжирч, арьс хорт бодисоос салж цэвэршинэ. Элэг цэвэрлэж, бактери устгана. Цус цэвэршүүлж, ходоод гэдэсний замын хүчлийг үгүй болгоно. Ядаргаа сульдааг арилгаж, ой санамж сайжирна. Вирус устгана, өөх тос шатаана гээд маш олон давуу талтай. Озон эмчилгээг хийлгэснээр бүх төрлийн харшил, хорт хавдрын өвчтэй хүмүүсийн дархлааг эсийн түвшинд сайжруулна. Мөн аливаа халдварт өвчин, чихрийн шижингийн хоёрдугаар хэлбэр, хордлого, үрэвсэл, зүрх судасны өвчнийг эмчилнэ. Хорт хавдрын хими эмчилгээний дараах гаж нөлөөг багасгана. Зүрхний хэм алдагдахаас эхлээд астма, бронхит, хоолойн ангина гээд олон төрлийн өвчнийг дарахад үр нөлөөтэйн дээр наснаасаа эрт хөгшрөх, ой тогтоолт муудах зэргээс сэргийлдэг байна.
Эх сурвалж:
http://www.undergroundhealth.com/ozone-therapy-kills-99-of-bacteria/?t=HC