Өсвөр нас гэдэг нь 10-18 насны хүүхдийг хэлдэг. Энэ насны хүүхдүүдэд бие бялдрын хөгжил, хоол тэжээлийн дутагдал, цус багадалт, бэлгийн замын өвчлөл, жирэмслэлт, архидалт, тамхидалт их байна гэсэн судалгаа гарсан. Жишээ нь архи, тамхи нь хүүхдийн эрүүл мэндэд ямар нөлөөтэйг хүүхэд бүр мэддэг ч гарах үр дүнг нь тооцдогүй . Өсвөр насныхан бие биеэ даган дуурайх, аливаа зүйлийг сонирхох, шохоорхох нь их байдаг. Үүнээсээ болж ямар нэг буруу зүйл хийх тохиолдол олон. Судалгаагаар өсвөр насны охидын ихэнх нь “бусдыг даган дуурайж” архи хэрэглэсэн байхад хөвгүүдийн 70 гаруй хувь нь гэрийнхэнтэйгээ муудалцаж, гомдсоноор архи ууж байсан гэдгээ хэлсэн байна.
Мөн АНУ-ын Үндэсний хүрээлэнгийн судлаачдын судалгаагаар залуучуудын согтууруулах ундаа хэзээ хэрэглэж эхлэх нь цаашид архидах дон өвчин үүсэхэд чухал үүрэгтэйг тогтоосон. Архи хэрэглэж эхлэх нас залуужих тутам архинд донтох эмгэг нэмэгддэг. 21 нас хүрээгүй байхдаа архи хэрэглэж эхэлсэн залуучууд түүнээс дээш насандаа архи хэрэглэсэн хүмүүсээс дөрөв дахин илүү архаг архичин болдог байна.
Тухайлбал, 15 нас хүрээгүй байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүсийн 40 хувь, 17 насандаа согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүсийн 25 хувь, 21 наснаас хойш согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүсийн 10 хувь, 25 наснаас хойш согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүсийн ердөө 2.5 хувь архаг архичин болсон судалгаа байна. Хэдий чинээ бага насандаа ууж эхэлнэ, тэр хэрээр хурдан архинд донтох өвчтэй болдог. Яагаад гэхээр өсвөр үеийнхний тархины эд эсийн бүтэц бүрэн гүйцээгүй, төлөвшөөгүй байгаа тохиолдолд хороор хордуулаад байхаар илүү амархан хорыг хүлээж авч, өсөлт хөгжилт нь гүйцээгүй эд эсүүд нь залуу байхдаа дарангуйлагдаад үйл ажиллагаа нь мөхлийн байдалд ордог учраас богино хугацаанд архинд донтох өвчтэй болдог. Тийм учраас өнөөдрийн 14-15-насандаа хэрэглэж эхэлж байгаа хүүхдүүд 19-20 насандаа архинд донтох архаг өвчтөн болж ирдэг. Тухайлбал Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 19-21 настай архинд донтох өвчтэй хүүхдүүд ирж байна.
Өсвөр насны залуусыг архидалтаас урьдчилан сэргийлэхэд насанд хүрэгчдийн үлгэр дуурайл чухал үүрэгтэй байдаг. Үүнд санамжыг бид баримтлах хэрэгтэй
- Уруу таталтаас хол байх “үгүй” гэж хэлж сургах
- Завгүй байхаар ажил амьдралыг нь зохицуулах
- Архидалт нэг төрлийн сэтгэцийн өвчлөл гэдгийг хүлээн зөвшөөрдөг болгох
- Буруу сурталчилгааг өөгшүүлэхгүй байх
- Ууж идэхээ тааруулаад болдог л юм !
- Уусаар ирсэн болоод л байна !
- Архи даахгүй эр хүн гэж юу байдаг юм !
- Сайн дааж сурах хэрэгтэй !
- Уусан архи, болж өнгөрсөн явдлынхаа тухай ярьж дөвийлгөхгүй байх !
- Бэл бэнчин илтгэх зүйл биш гэдгийг ойлгуулах
- Орчин үеийн залуус архинаас татгалзаж байгааг сануулах
- Архи ажил алдагдуулж, амьдрал сүйтгэдэг яагаал гэвэл мансууруулах бодис учраас бидний оюун ухаааныг давамгайлж буруу шийдвэр гаргахад хүргэдэг талаар хэлж ойлгуулах г.м