2019.10.11
“Сүрьеэгүй дүүрэг” дэд хөтөлбөрийн хүрээнд Глобал сантай хамтран “Тогтвортой хөгжлийн эрин үед сүрьеэг устгах олон талт хамтын ажиллагаа “ нөлөөлөлийн уулзалт хэлэлцүүлэгийг дүүргийн хэмжээнд амжилттай зохион байгууллаад байна. Энэ арга хэмжээнд Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын мэргэжилтэнүүд, ХӨСҮТ-ийн тандалт судалгааны алба, дүүргийн нэмт, Нийгмийн Хөгжлийн Хэлтэс , Боловсролын хэлтэс, Хороодын засаг дарга болон төлөөлөлүүд оролцлоо. Дараах сэдвүүдээр илтгэлүүд тавигдав.
- “ НИЙСЛЭЛ ХОТОД СҮРЬЕЭ ӨВЧНИЙ ТҮВШИН, ӨВЧЛӨЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ “ сэдвээр НЭМГ-ын мэргэжилтэн Алтантогосхон
- СҮРЬЕЭ ӨВЧИНД ӨРТӨЖ БОЛОХ ХҮН АМ, СҮРЬЕЭГИЙН ТАРХАЛТЫН ЭРСДЭЛТ БҮЛЭГ ТҮҮНД ЧИГЛЭСЭН АРГА ХЭМЖЭЭ “ сэдвээр ХӨСҮТ анагаах ухааны доктор, тархвар судлаач их эмч Д.Наранзул
- “ДҮҮРГИЙН СҮРЬЕЭ ӨВЧЛӨЛИЙН ЭРТ ИЛЭРҮҮЛЭГ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЯВЦ” сэдэвээр эрүүл зүйн их эмч Д.Батнаран
- “ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭМНЭЛЭГҮҮДИЙН ТҮВШИНД СҮРЬЕЭ ӨВЧЛӨЛИЙН БАЙДАЛ” сэдвээр өрхийн ахлах их эмч Х.Өнөржаргал
- “ХОРООДЫН ТҮВШИНД СҮРЬЕЭ ӨВЧНИЙ ЭРТ ИЛЭРҮҮЛЭГ, ЗОРИЛТОД БҮЛГИЙН ИРГЭДЭД ЧИГЛЭСЭН ОНОШЛОГОО” сэдвээр 4-р хорооны засаг дарга Ж.Мөнхцэцэг
- “СҮРЬЕЭГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНД БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦОО ” сэвдээр дүүргийн боловсролын хэлтсийн даргаЗ.Энхгэрэл нар илтгэл тавин оролцлоо. Илтгэлийн дараа илтгэлтэй холбоотой асуумж хэлэлцүүлэг хийж, ярилцлаа.сүрьеэ өвчний эрт илрүүлэгийн явц болон тулгамдсан асуудалыг ярилцаж хэлэлцлээ.