Цусны даралт ихсэх өвчин ба халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэх зорилгоор уг арга хэмжээг 2018 оны 5 дугаар сарын 15-наас 25-ны өдрүүдэд дүүргийн удирдлага, аж ахуйн нэгжийн дарга, захирал, эрхлэгч нарт болон Автожим ОНӨААТҮГ, ХХҮХ, Татварын алба, Боловсрол цогцолбор сургууль, 125-р сургуулийн багш, ажилтнуудад, дүүргийн 4 хороо болон Нийгмийн Эрүүл Мэндийн Төвөөр үйлчлүүлж буй 500 гаруй иргэдэд сургалт, өдөрлөгийн арга хэмжээнд оролцуулан даралт ихсэлт өвчин ба хүндрэлээс сэргийлэх арга хэмжээг зохион байгууллаа.
“Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Оном сан”, Швейцарь улсын “Новартис сан” болон бусад талууд хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд тус хөтөлбөр нь Нийслэлийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлд тусгагдсан юм.
Хөтөлбөр хэрэгжсэнээр нийслэлийн иргэдэд үзүүлэх Нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ тэр дундаа, цусны даралт ихсэлттэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажил чанартай, хүртээмжтэй болохын зэрэгцээ Улаанбаатар хот “Цусны даралт ихсэлтийг амжилттай бууруулж, хянаж чадсан” жишиг хот болж, дэлхийн бусад хотод үлгэрлэх боломж бүрдэж байгаа юм.