Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас 1988 оны 5 сарын 31-ны энэ өдрийг тамхины эсрэг өдөр болгон зарласан билээ. Түүнээс хойш дэлхийн улс орнууд нэгдэн жил бүрийн 5/31-ны өдрийг дэлхий нийтээрээ тамхи татахгүй байх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.
Өнөөдрийн үйл ажиллагаа “Тамхи биш эрүүл мэндээ сонгоё” уриан дор зохион байгууллагдаж дүүргийн ААНБ-уудын төлөөлөл, өсвөр үеийнхэн оролцсон байна. Үйл ажиллагааны үеэр тамхины хор уршгийн талаархи мэдээлэл, флаш моб бүжгийн үзүүлбэр , тамхи татахгүй байх уриалга, тамхи татахгүй байх амлалт зэрэг үйл ажиллагаа өрнөлөө.
Та бүхэн тамхинаас гарах зөвлөгөө мэдээллийг дүүргийн Нийгмийн эрүүл мэндийн төвөөс авна уу
ТАМХИ БИШ ЭРҮҮЛ МЭНДЭЭ СОНГОЁ.