Байгууллагын 40 жилийн ойн хүрээнд өнгөрсөн баасан гариг буюу 2018/05/25 ны өдөр ЭРДЭМ-2018 эрдмийн чуулган амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Чуулганыг Анагаах Ухааны Хүрээлэн, НЭМГ тай хамтран зохион байгуулсан бөгөөд Академич Н.Баасанжав, АУ-ны доктор ,профессор Ц.Бадамсэд, НЭМГ-ийн Түргэн тусламжийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ш.Тэгшбаяр нар уригдан ирж бидний илтгэлийг хэлэлцүүлж санал бодлоо илэрхийлснээс гадна Ц.Бадамсэд багш маань *УУшигны артерийн бөглөрөлтөт өвчний дүрс оношлогоо* сэдвээр онолын мэдээлэл хийсэн. Эрдмийн чуулганд нийт 45 эмч мэргэжилтнүүдийн 18 илтгэл ирснээс шалгарсан 10 илтгэлийг хэлэлцүүлсэн . Үүнээс:
• 1 байр Ц Байгалмаа Сэтгэцийн эмч *Багануур дүүргийн хүн амын дунд амиа хорлож нас баралтын шалтгаан ба түүнд нөлөөлөх хүчин зүйлийг судалсан судалгаа *
• 2 р байр И.Од Томуугийн тандалтын эмч *Багануур дүүргийн сүүлийн 5 жилийн томуугийн улиралд Томуу томуу төст өвчин , Амьсгалын замын хүндэрсэн халдвараар хүүхдийн тасагт хэвтэн эмчлэгдсэн хүүхдүүдийн тандалт судалгаа
• 3р байр М.Шүрэнцэцэг зүрх судасны эмч *Багануур ХХКний ажилчдын дундах ХБӨ-ний эрсдэлт хүчин зүйлийн судалгаа
• 4р байр. Г.Батжилмаа нярайн сувилагч *Нярайн шарлалтыг билимерээр хэмжсэн үр дүн* тус тус эзэлсэн.
Мөн чуулганы үеэр ерөнхий эмч Н.Сэлэнгэсүлжээ Клиникийн профессор цол хүртлээ.
Чуулганд амжилттай оролцогсод болон Н.Сэлэнгэсүлжээ эмчдээ баяр хүргээд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье
Эрдмийн зөвлөл