Дэлхийн хуурай газрын 31 хувийг эзэлдэг ойн сан хөмрөгийг хамгаалах, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор жил бүр гуравдугаар сарын 21-ний өдрийг дэлхий нийтээр ойн өдөр болгон тэмдэглэдэг.
Дэлхийн хуурай газрын 31 хувийг эзэлдэг ойн санг хамгаалах, байгаль экологийн тэнцвэрийг хадгалах зорилгоор 2012 онд НҮБ-аас жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг Дэлхийн ойн өдөр хэмээн тэмдэглэхээр шийджээ. Энэ жил тус өдрийг “Ой ба инновац: Илүү сайхан дэлхийн төлөөх шинэлэг шийдлүүд” уриан дор тэмдэглэж байна.
Манай орны хуурай газрын нийт амьтан ургамал, шавжийн 80 гаруй хувь нь ойд нутагшдаг гэсэн тооцоо бий.
Монгол Улс цөлжилтийн эсрэг уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах үүднээс жил бүрийн 5 болон 10 дугаар сард бүх нийтээрээ мод тарьдаг. ЭМТөвийн хамт олон жил бүр ногоон байгууламжаа нэмэгдүүлсээр байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнгөрсөн намар бүх тасаг нэгж өөрсдийн харъяа газартаа 4 төрлийн нийт 1000 гаруй мод тарьсан юм.