Нийслэлийн эрүүл мэндийн газраас жил бүр зохион байгуулдаг “Сайн туршлага 2023” энэ удаагийн арга хэмжээнд нийт 53 байгууллагын 251 бүтээл ирсэн бөгөөд Багануур дүүргийн ЭМТ болон ӨЭМТ-үүд 6 төрөлд 13 бүтээлтэй оролцлоо. Эдгээр бүтээлүүдээс “Сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад чиглэсэн шинэ технологи, арга аргачлал” номинацид “Сувилахуйн албаны бүтэц, шинэчлэл” бүтээлээр тэргүүн байр эзэлсэн бол “Шинээр нэвтрүүлсэн эмчилгээний технологийн хэрэгжилтийн үр дүн” номинацид хүүхдийн мэс заслын эмч Батзаяагийн маш ховор тохиолдол болох “Хүүхдийн судасны мэс засал” нь шилдэг бүтээлээр тус тус шалгарч шагнагдлаа.
Шинэлэг санаа шинэ бүтээлээрээ олон бүтээлийг манлайлан амжилттай оролцсон эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууддаа баяр хүргэж, оюуны цараа нь улам тэлж, эрдэм шинжилгээ судалгааны бүтээлээр арвин онч мэргэн санаа, оновчтой шийдлээр дүүрэн байхыг ерөөе.