Багануур дүүргийн ЭМТөвийн шүдний кабинетаар 2 охины хамтаар 3 удаа үйлчлүүлж тусламж үйлчилгээ авлаа.
Эмч Х.ГУЛЬНАР зан харилцаа сайтай, хийж байгаа үйлдлээ тодорхой тайлбарлаж, цаашид анхаарах зүйлийг нэг бүрчлэн хэлж өгч байгаа нь сэтгэлд маш их хүрлээ.
Хүүхдүүд шүдний эмнэлэгт очихоос айдаг бол манай 2 охин шүдэн дээр Элса зурдаг хөөрхөн эмч дээр хэзээ цаг авсан билээ гээд хоног тоолж хүлээж байгаа нь хандлага сайтай, мэргэжилдээ чадварлаг залуу эмч байна.
ЦААШДЫНХ НЬ АЖИЛД АМЖИЛТ ХҮСЬЕБАЯРЛАЛАА