МУ-ын шадар сайд, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын санаачлагаар ХСҮТөв болон БНСУ-ын ЭСЯ-тай хамтран зохион байгуулагдаж буй Монгол-Солонгос эмч нарын хамтарсан үзлэг, эрүүл мэндийг дэмжих өдөрлөг 2023 оны 8 дугаар сарын 23ны өдөр Багануур дүүрэгт боллоо.
Энэ удаагийн үзлэг,оношлогоонд манай дүүргээс 350 гаруй иргэн хамрагдсан бөгөөд ХСҮТөвийн эмч сувилагч нар хөх, эмэгтэйчүүд, рентгэн, элэг цөс нойр булчирхай, толгой хүзүүний үзлэг, БНСУ-ын олон улсын байгууллагын эмч нар дотор, мэдрэл зэрэг 5 төрлийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоо хийж зөвөлгөө өгсний зэрэгцээ мөн анхан шатны тусламжийг давхар үзүүлсэн юм.