Төв аймгийн Мөнгөморьт сумын нутагт 2023 оны 08 сарын 20ны өдөр жирэмсний хожуу үеийн хордлого хүндрэлтэй ээж байна гэсэн дуудлага ирсний дагуу Багануур дүүргийн ЭМТөвийн эмч, сувилагч нар газар дээр нь очиж яаралтай журмаар мэс засал хийж ээж болон нярайн амь насыг аварчээ. Тодруулбал дуудлагаар очсон эмч сувилагч нарын баг очих үед ээжийн биеийн байдал хүнд, жирэмсний хожуу үеийн хордлоготой, даралт өндөр, эхэс ховхорч, доош цус алдсан байдалтай байсан бөгөөд газар дээр нь яаралтай хагалгаа хийжээ.
Дуудлагаар очсон хагалгааны багт:
Эх барих эмэгтэйчүүдийн эмч Л.Дэлгэрцэцэг
Эх барих эмэгтэйчүүдийн эмч Б.Даваабаяр
Эх баригч Б.Энхмаа
Хүүхдийн эмч Б.Оюунтунгалаг
Нярайн сувилагч Г.Батжилмаа
Мэдээгүйжүүлэхийн эмч О.Оюунчимэг
Мэдээгүйжүүлэхийн сувилагч Д.Оюунчимэг
Лабораторийн эмч Э.Энхманлай
Мэс заслын сувилагч Ж.Баасансүрэн
Туслах сувилагч Ч.Дуламсүрэн
Жолооч Х.Сугар нар ажилласан юм.
Одоогийн байдлаар эх болон нярайн биеийн байдал сайн байгаа бөгөөд нярайг дүүргийн ЭМТөвд авчран эмчилгээ, сувилгаа хийж байна.
Тухайн газар дээрх нөхцөл байдалд тохируулан аваалж самбаа, мэргэжлийн өндөр ур чадвар гаргаж ээж болон нярайн амь насыг аварсан цагаан нөмрөгт баатрууд, эмнэлэгийн ажилтнууддаа баяр хүргэе.