Төмөр хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ?
- Дархлаа тогтолцоог дэмжинэ
- Биеийн арьсны хэвийн байдлыг хангана
- Бамбай булчирхайн хэвийн ажиллахыг нөхцөлдүүлнэ
- Цус төлжүүлнэ
- Мэдрэлийн ширхэгээр сэрэл дамжих үйл явцыг зохицуулна
- Тархины үйл аиллагаанд чухал нөлөөтэй
- Маш олон төрлийн биологийн идэвхит нэгдлийн хэвийн үйлчилгээг хангаж өгдөг
Төмрийн хэвийн хэмжээ
- Хүний биед 4-5 гр төмөр агуулагддаг
- Ихэнхи хүмүүсийн төмрийн хэмжээ нормын доод түвшинд байдаг нь олон судалгаагаар гарсан
- Нас бие гүйцсэн эмэгтэйчүүдэд төмрийн нөөц ихэвчлэн байхгүй болсон байдаг
- Төмөр нь элэг, бөөр, дэлүүнд хуримтлагдан нөөц үүсгэдэг
- Насанд хүрсэн эрэгтэй хүний хоногийн хэрэгцээ 10-15 мг
- 18-аас дээш насны эмэгтэйчүүдэд 20 мг
- Жирэмсэн, хөхүүл үед 30 мг
- Биеийн хүчний ажил хийдэг, тамирчид болон архи хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүст 20-30 мг
Төмөр дутагдлын шинж тэмдэг
- Амархан ядарч сульдах, ажлын ачаалал даах чадвар буурна
- Арьс, салст цонхийх, хуурайших, өвдөг тохойны үе сайртах, дагтарших, үс хумс хугарамтгай болох
- Толгой эргэх, юм амархан мартах, анхаарал төвлөрөлт муудах, нойргүйдэх, сурлага муудах
- Хоолны гаж буруу зуршлууд үүсэх, амтлах мэдрэхүй өөрчлөгдөх, амны өнцөг цуурах, шархлах
- Хүүхдийн өсөлт саатах, оюун ухааны хөгжил хоцрох
- Бамбай булчирхайн үйл ажиллагаа хямрах
- Амархан даарах, бээрэх
- Ханиад томуугаар ойр ойрхон өвчлөх
Төмөр дутагдах шалтгаан
- Хоол хүнсээр хангалттай авахгүй байх
- Жирэмслэлт, хөхүүл эх, нярай, өсвөр нас, тамирчид гэх мэт хэрэгцээ ихэссэн хүмүүс
- Сарын тэмдэг удаан хугацаагаар, их хэмжээтэй ирдэг эмэгтэйчүүд
- Зарим эмгэгүүд /хоол боловруулах замын эмгэг, элэг бөөрний эмгэгүүд/ болон хавдрын туяа хими эмчилгээ
- Цагаан хоолтон
- Цусны донор