ЭМЯ-аас Монгол улсыг “Өндөр эрсдэл”-тэй гэж үзсэн учир Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж эхэлсэнтэй холбоотой 2020.01.28-ны өдрөөс хэвтэн эмчлүүлэгчдийн эргэлтийг хүлээн авах тасгийн баруун талын хаалганд /хуучин түргэн тусламж-103 байсан/ өдөр бүр 07:00-21:00 цагийн хугацаанд нэгдсэн журмаар хүлээн авч, эмнэлгийн ажилтнууд тасаг, нэгжид хүргэж үйлчилж байна.
Эргэлтээр ирж буй иргэд өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлээс хамгаалан заавал АМНЫ ХААЛТ зүүсэн байх, эргэлт хүлээн авах үйлчлүүлэгчийн эмчлүүлж буй тасаг нэгж, өрөөний дугаар, овог, нэр, утасны дугаар зэрэг мэдээллийг үнэн зөв, тодорхой өгөх, эмнэлгийн ажилтны тавьсан шаардлагыг хүлээн авч соёлтой үйлчлүүлэхийг анхааруулж байна.
Өөрийнхөө болон гэр бүл, үр хүүхэд, найз нөхдөө болзошгүй эрсдлээс хамгаалж эрүүл мэндийн байгууллагын тавьж буй шаардлага, дүрэм журамд захирагдаж, соёлтой үйлчлүүлнэ үү.
БАГАНУУР ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ