“Эрүүл иргэн 2020” аяны нээлтийн үйл ажиллагаа 2020 оны 01 сарын 23-ны өдөр 11:30 цагаас Нийгмийн эрүүл мэндийн төвд зохион байгуулагдаж, НЭМТ, ӨЭМТ-үүд хамтран халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх үзлэг, оношлогоо, шинжилгээг зохион байгуулж, “Тэмбүүг устгая” аяны талаарх мэдээлэл, аяны хүрээнд зохион байгуулах урьдчилан сэргийлэх үзлэгийн хуваарийг БААН-үүдэд танилцууллаа.
Уг арга хэмжээг Дүүргийн засаг дарга Ц.Сандаг-Очир нээж үг хэлсэн бөгөөд “БЗДХӨ, Тэмбүү өвчний өнөөгийн байдал, урьдчилан сэргийлэх арга замууд” сэдвээр ДОХ,БЗДХӨ кабинетийн их эмч Л.Мөнхбаяр, “ТТТӨ-өөс сэргийлэх нь” сэдвээр ЭЭОД Сэлэнгэсүлжээ сургалт, мэдээлэл хийлээ. Уг арга хэмжээнд нийт 29 байгууллагын 137 ажилчид, НЭМСЗ-ийн гишүүд хамрагдлаа.
Зохион байгуулсан оношлогоо, шинжилгээ:
- Элэгний В,С вирус илрүүлэх шинжилгээ – 24 хүнд хийж 2 хүн В вирус илэрсэн.
- Хавдарын маркер – 42 хүнд үзсэн
- Хелико бактерийн шинжилгээнд – 32 хүн хамрагдсан
- Тэмбүү өвчин илрүүлэх түргэвчилсэн тестийн оношлогоонд–15 хүн
- 137 хүнд гарын авлага тарааж, 342 ширхэг бэлгэвч тараасан байна.
Цаашид БААН, хороод, иргэдийг “Эрүүл иргэн 2020” аяны үйл ажиллагаанд идэвхитэй оролцохыг уриалж байна.