Мэс засал, эмэгтэйчүүдийн тасгийн хамт олонд
Найрсагаар угтан намуухан мэндчилэх
Нөхөрсөг эвсэг энэхүү тасгийнханд
Намуухан урсгалтай Хэрлэнгийн мөнгөн долгио шиг
Насан туршийн үүрдийн сайхныг ерөөе
Хайрлаж хүндлэн бас биширмээр
Хүүхнүүд голдуу энэ тасагт
Хашгирч ёолон хагалгаанд орох хүмүүсийн цуваа
тасардаггүй
Хагалж олон өвчнийг эдгээх
Хөөрхий энэ л бурхадад хүмүүн бидний төлөө өргөсөн
тангараг, өмөлзсөн сэтгэлээс өөр юу ч алга
Уртын дууны уянгалаг шуранхай шиг
Уулга алдаж Нүүрэнтэйн уудам хөндийд
Уянга яруу найргийн бодол хэлхсэн мөрүүд шиг
Уурхай даган сүндэрлэсэн их хотын эмнэлэгт
Төр түмэндээ өргөсөн хатуу тангарагын золиос
Түмэн олноо гэсэн халуун сэтгэлийн золиос
Төрөлх дүүргээ гэсэн ирээдүй цагийн хэлхээс
Төлөв түвшин амьдралын төөрөг заяаны цадиг,
даруухан ариухан бүсгүйчүүл ачааны хүндийг үүрэн
ардынхаа төлөө зүтгэж байна.
Мэгдэж сандарсан бидэнд
Мэндийн цэнхэр хадаг
Мөрөөдлийн гэгээн алсад
Мөнхийн харагдах уул
Миний чиний сэтгэлд
Мөнхөд хайрлагдах та нартаа одтой залуу насны гал шиг дүрэлзсэн амьдралд тань мандах нарны цацраг шиг жаргалыг би хүсье, мөнгөн сарны туяа шиг амжилтыг бас ерөөе.
Үйлчлүүлэгч Б