Гар, хөл, амны өвчин болон бусад тууралтад өвчин нь нянгийн болон вирүсийн гаралтай халдварт өвчин юм. Ихэвчлэн бага насны хүүхдүүд өвчилдөг. Гар, хөл, амны өвчин, цусан суулга болон бусад гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх 5 энгийн зөвлөмжийг хэрэгжүүлнэ үү.
#1. #Хувийн_эрүүл_ахуйг_сахих
Гараа нянгийн эсрэг савангаар угаах нь олон халдварт өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой.
o Хоол бэлтгэх болон идэхийн өмнө
o Ариун цэврийн өрөөнд орсны дараа
o Живх сольсны дараа
o Тууралтад халдвартай өвчтөн асарч байгаа тохиолдолд
o Гэрийн тэжээвэр амьтанд хүрсний дараа
o Цэцэрлэгжүүлэлт эсвэл хөрсөнд хүрсний дараа
o Бага насны хүүхдэд гараа хэрхэн зөв угаах дарааллыг эзэмшүүлэх
o Арьсан дээр тууралт гарсан тохиолдолд арьсыг цочроох тос, цэвэрлэгээний бодисоос зайлсхийх
o Арьсан дээр тууралт гарсан тохиолдолд аль болох хуурай байлгах, нийлэг, бариу хувцас өмсөхөөс зайлсхийх
o Хөлс гарсан болон нянгийн эсрэг савангаар угаах, хатаах
#2. #Ундны_усны_аюулгүй_байдал
o Ундны ус, шүд, жимс, хүнсний ногоог цэвэр усаар угаах
o Усыг 100 хэмд 10-15 минут буцалган хэрэглэх
o Ундын усыг ус цэвэршүүлэх төхөөрөмж хэрэглэх ба цэвэр саванд хадгалах
o Усан санд ус залгихаас сэргийлэх, түүхий ус уухгүй байх
o Ус хадгалах болон зөөвөрлөх савыг угаалгын шингэн ашиглан тогтмол угаах
#3. #Бохир_ус_тогтоол_усыг_зайлуулах
o Гэдэсний халдварт өвчин нь ялгадасаар тархдаг ба бичил биетүүд ялгадастай хамт хөрс, усыг бохирдуулж халдвар авах боломжтой эх үүсвэр болдог
o Гадаргуугийн болон гүний усыг бохирдуулахгүй байх хэрэгтэй
o Бохир ус болон ялгадасаар үр тариа, жимс, хүнсний ногоог бохирдуулахгүй байх
#4. #Зөв_аюулгүй_хооллох
o Жимс, хүнсний ногоог хэрэглэхийн өмнө цэвэр усаар угаах
o Түүхий болон дутуу болгосон хоол идэхгүй байх
o Гудамж, талбайгаас хүнс, хүнсний бүтээгдэхүүн авахгүй байх
o Ариутгаагүй, буцалгаагүй, боловсруулаагүй сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх
o Чанаж болгосон хоол болон түүхий, хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчинд тохирох хэмд тус тусд нь хадгалдах
o Чанарын шаардалага хангасан, эрүүл мэндийн бичигтэй хүнсний бүтээгдэхүүн худалдан авах
#5. #Аялал_жуулчлалаар_явахдаа_анхаарах
o Халуун оронд болон эрүүл ахуйн нөхцөл муутай газар явахдаа эдгээр зөвлөмжийг дагах
o Буцалсан эсвэл савалсан цэвэр ус уух
o Бохирдсон усан санд сэлэх, ус залгихаас зайлсхийх
o Чанарыг нь сайн мэдэхгүй хүнсний бүтээгдэхүүн, хоол, салатнаас татгалзах
o Спиртэнд суурилсан гар ариутгагч хэрэглэх
o Дархлаажуулалтгүй өвчин учраас ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл даруй эмчид хандах
Өвчний шинж тэмдэг илэрсэн үед эмчид үзүүлж, эмчийн зөвлөлгөөг дагах, өвчилсөн хүүхдийг бүрэн эрүүлжүүлж, цэцэрлэг, сургуульд нь явуулах, бусдад халдвар тараахгүй байх тал дээр онцгой анхаарахыг танаас хүсье