Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын эрүүл мэндийн сан (KOFIH)-ийн 2027 оноос хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Улаанбаатар хот болон Зүүн бүсийн халдварт бус өвчний тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэлт, нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагааг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Кангбук Самсунг эмнэлэг, KOFIH төслийн баг, УХТЭ-ийн төлөөлөгчид Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзаж, хамтын ажиллагааны боломж, цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцлоо.
Уг хамтын ажиллагааны хүрээнд:
1. Халдварт бус өвчний менежментийн чиглэлээр эрүүл мэндийн мэргэжилтний сургалтын өнөөгийн байдал, хэрэгжилт, тулгамдсан асуудлууд
2. 2027 оноос хэрэгжүүлэх төслийн суурь судалгааг хамтран хэрэгжүүлэх боломж, аргачлалын талаар хэлэлцлээ.




