ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАНИУЛАХ ӨДРИЙН ХҮРЭЭНД ГАМШГИЙН АЮУЛЫН ДУУТ ДОХИОГООР ДАДЛАГА СУРГУУЛИЛТАНД ИДЭВХИТЭЙ ХАМРАГДЛАА. Засгийн газрын 2011 оны 339-р тогтоолоор Гамшгийн үеийн зарлан мэдээллийг дамжуулах журам батлагдаж жил бүрийн 3 дугаар сарын сүүлийн долоо хоногийн пүрэв гаригт 16:00 цагаас олон нийт, ард иргэдийг хамарсан газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх дадлага сургуулийг зохион байгуулдаг билээ. 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр улс орон даяар зарлан мэдээллийн дуут дохио дуугарах үеэр Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнууд болон хэвтэн эмчлүүлэгчид мэргэжлийн байгууллагаас өгөх заавар зөвлөмжийг даган сургууль дадлагад идэвхтэй оролцлоо. Хэвлэх